Сэтгүүлч Х.Ган-Ялалт ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг эх орноосоо урвасан байж болзошгүй гэдэг үндэслэлээр албан тушаалаас нь эргүүлэн татаж, хууль хяналтын байгууллагад шалгуулах ёстой гэж үзэж байна.
Үүнтэй холбоотой баримт материалыг Тагнуулын ерөнхий газарт хүлээлгэн өглөө.
Тэрбээр энэ талаар ярихдаа, "Мөрч.мн" сайтын сэтгүүлчид 2022 оны долдугаар сараас эхлэн нүүрсний гэх энэ хэргийн араас сурвалжилга бэлтгэсэн. Ингэхдээ Ханги-Мандал, Гашуунсухайт боомтод үйл ажиллагаа явуулдаг БНХАУ-ын компанийн тендер, шалгууруудыг судалж, сурвалжилсан юм.
Бид сэтгүүлчийн хэмжээнд чадахаараа ажиллаж, судалгаа хийлээ. Одоо үүнээс цааш хууль хяналтын байгууллага шалгах ёстой гэж үзээд Тагнуулын ерөнхий газарт цуглуулсан 88 хуудас баримт материалаа хүлээлгэн өгч байна. Мөн ЦЕГ-т 166, АТГ-т 222 хуудас материал өгсөн.
Тэр өөрийн хамаарал бүхий 70 гаруй компаниар "Эрдэнэс тавантолгой" ХК-тай хамтарч нүүрсний хулгай хийсэн байж болзошгүй байгаа юм" гэлээ.