Ардчилсан нам (АН)-ын Үндэсний бодлогын хорооны хурал Туушин зочид буудалд үргэлжилж байна байна.
УИХ-ын гишүүн З.Нарантуяа “УДШ-д АН-ыг төлөөлөх эрхтэй хүн байхгүй байна гэдэг тэр цонхыг бөглөх хэрэгтэй. АНЫ-ын даргын сонгуулийг шударга явуулахын тулд өнөөдөр журмаа батлах гэж байна. АН цаашид эв нэгдэлтэй байхын тулд УИХ дахь бүлэг маань нэгдэж ажиллах ёстой.
-Та намын даргад нэр дэвших үү?
-Өнөөдөр нэг зүйл ойлгох хэрэгтэй. Нийгэм шинэчлэгдэж байна. Үүнийг дагаад улс төрийн нам шинэчлэгдэх ёстой. АН бодлогын, нээлттэй нам. АН-ын бүх үеийн төлөөлөл дараа үедээ боломж олгож, саад болохгүй байх ёстой. Намын даргад залуус, эмэгтэйчүүд олноороо дэвшээсэй гэж байна. Тэр утгаараа эмэгтэйчүүдээ төлөөлөөд намын даргын сунгаанд өрсөлдөнө.
-Ялна гэдэгтээ хэр итгэлтэй вэ?
-Ялж, ялагдана гэдэг өөр хэрэг. Сонгогдох эрхээ эдлэх нь хамгийн чухал.