Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Консул асан Д.Мөнх-Эрдэнийг 2022 оны арванхоёрдугаар сарын 20-нд баривчилсан. Прокурорын байгууллагаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан буюу “…Гэмт хэрэг үйлдэж болзошгүй талаар үндэслэл бүхий баримт мэдээлэл байгаа…” гэх үндэслэлээр түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан.
Консул асан Д.Мөнх-Эрдэнийн давж заалдах шатны шүүх хурал болж, түүнийг суллахаар болжээ. Улмаар Д.Мөнх-Эрдэнийг нэг сар цагдан хорьсон юм. Өнөөдөр түүнийг суллажээ.