Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль хүчинтэй байх хугацаа дуусгавар болсонтой холбогдуулан дараах хүмүүсийг дор дурдсан албан тушаалаас чөлөөллөө.
-Төрийн тусгай хамгаалалтын газрын дарга Лхамсүрэнгийн Алтангэрэл
-Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Доржсүрэнгийн Жаргалсайхан
-Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Самданнямын Мөнхчулуун
-Стандарт, хэмжил зүйн газрын дарга Болдбаатарын Билгүүн
-Төрийн худалдан авах ажиллагааны газрын дарга Цэдэнбалын Батзул
-Ойн газрын дарга Бямбасүрэнгийн Оюунсанаа
-Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга Лхагвасүрэнгийн Дашдэмбэрэл
-Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын дарга Ишравжаагийн Даваадорж
-Гэр бүл, хүүхэд, залуучуудын газрын дарга Ганзоригийн Батдорж
-Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын дарга Анандын Энхманлай
-Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг- Боловсролын ерөнхий газрын дарга Төмөр-Очирын Ням-Очир
-Иргэний нисэхийн ерөнхий газрын даргаыг Содномрэнцэнгийн Мөнхнасан
-Соёл, урлагийн газрын дарга Намчингийн Мөнхзул
-Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Лхамсүрэнгийн Баярмандал
-Үндэсний геологийн албаны дарга Ойдовын Чулуун
-Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга Дамдинжавын Батчулуун
-Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын дарга Даваахүүгийн Нарантуяа нарыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө.