ХӨСҮТ-өөс томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Ц.Билэгсайхан “Дэлхийн дахинд цар тахлын давалгаа сүүлийн долоо хоногт 21 хувиар буурсан. БНХАУ оны өмнөөс эхлээд цар тахлын тоон мэдээллээ бүрэн нийтлэхгүй байгаа. ДЭМБ-ын урд хөршид сүүлийн 24 хоногт 34.000, өнгөрсөн долоо хоногт 210 мянга гаруй тохиолдол бүртгэгдсэн гэсэн мэдээлэл байна. Энэ долоо хоногт халдварын тоо 45 хувиар өслөө. Коронавирусийн шалтгаант нас баралт 648 бүртгэгдэн, өмнөх долоо хоногоос 50 гаруй хувиар өссөн байна.
Эрдэмтдийн судалгаагаар БНХАУ-д цар тахлын оргил үе нэгдүгээр сарын дунд үе тохиолдоно. Хоногт 7.5 сая тохиолдол бүртгэгдэн, 25.000 орчим хүн нас барна гэсэн тооцоолол гарчээ.
Манай улсын хувьд, энэ оны эхний долоо хоногт 67 тохиолдол бүртгэгдлээ. Энэ нь өмнөх долоо хоногоос 50 хувиар буурсан үзүүлэлт. Өнөөдрийн байдлаар 34 хүн эмчлүүлж байна” гэлээ.