Голомт банк 2024 оны “Онцлох ТоС Банк”-аар шалгарлаа
УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, мэдээлэл өглөө. Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Өнөөдөр бид ашиг сонирхлын зөрчлөөс сэргийлэх болон барааны үнийн өсөлт, нүүрсний хулгай зэрэг асуудлыг хэлэлцлээ. Үнийн өсөлт импортоос хамааралтай байгаа учраас импортын гарцыг сайжруулах тал дээр анхаарч ажиллах шаардлагатай байна.
Мөн нүүрсний хулгайн асуудлыг ярилцсан. Үүн дээр УИХ, Засгийн газар зөв манлайлал үзүүлж ажиллах хэрэгтэй байна. Авлигын эсрэг, Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх хуульд өөрчлөх оруулах нь зөв” гэлээ.
Түүнчлэн намын бүлгийн хурлаар том бүтээн байгуулалттай холбоотой шууд гэрээ байгуулах асуудлыг УИХ-аар оруулж, хэлэлцүүлж байж шийдвэрлүүлдэг байх нь зүйтэй гэж гишүүд санал нэгдлээ” гэлээ.