Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй
Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтууруурахтай тэмцэх хууль өнөөдрөөс /2023.01.01/ хэрэгжиж эхэллээ. Тус хуулийг өнгөрсөнд УИХ-аар хэлэлцэж, шинэчлэн баталсан юм. Хуульд зааснаар бусдыг архиар шахвал хариуцлага хүлээхээр болж байна. Хэрэв архи, согтууруулах ундаагаар бусдыг шахсаны улмаас хор хохирол учирсан бол уулгахыг шаардсан этгээд гэм, хор хариуцлагыг нь хүлээнэ хэмээн зааж өгсөн юм.
Түүнчлэн, согтууруулах ундааны хатуулгийн хэмжээг жилд хоёр градусаар бууруулж, онцгой албан татварыг нь ч шатлан нэмэхээр болоод байна.