Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Энэ сарын 22-нд Генерал Б.Хурц УЕПГ-т гомдол гаргажээ.
Сүхбаатарын талбайд 17 эрэгтэй хүн шалдалж эсэргүүцлээ илэрхийлсэн үйлдлийг Тагнуулын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Б.Хурц, УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ нар санхүүжүүлсэн тул баривчлахаар болжээ гэсэн утга бүхий мэдээллийг нийгмийн сүлжээгээр зохион байгуулалттайгаар тараасан. Нэг өдөр, нэг цаг хугацаанд нэр төрд халдсан худал мэдээллийг нэр бүхий сэтгүүлчид болон хэд хэдэн сайтад мэдээлсэнд гомдолтой байна.
Иймд тэрбээр энэ худал мэдээллийг тараасан болон үүнийг зохион байгуулсан этгээдүүдийг олж тогтоон, хуульд заасан хариуцлага оногдуулахыг хүсжээ.