Монгол Улсын Засгийн газраас хөгжлийн бэрхшээлтэй хүний талаар хэрэгжүүлж буй хууль тогтоомжид тусгагдсан нэр томьёоны ашиглалтын бодит нөхцөл байдлыг нотолгоонд суурилсан судалгааны үндэслэлтэй гаргаж, тулгамдаж буй асуудал, цаашид нэр томьёог оновчтой хэрэглэх зорилгоор эрдэмтэн, судлаач, холбогдох мэргэжилтнүүдийн саналыг “Хөгжлийн бэрхшээлтэй холбоотой нэр томьёоны асуудлаар санал нэгтгэх” хэлэлцүүлгийг 12 дугаар сарын 20-ны өдөр зохион байгуулжээ.
Хэлэлцүүлэгт ХНХЯ-ны Хүн амын хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Тунгалагтамир, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байгууллагуудын үндэсний холбоо, Их, дээд сургуулиудын эрдэмтэн судлаач багш нар, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудын нийт 40 гаруй төлөөлөл оролцсон юм.
Хэлэлцүүлгээр хөгжлийн бэрхшээлийн салбарын зарим үг хэллэг, нэр томьёонд дүн шинжилгээ хийж, цаашид үе шаттай хэлэлцүүлэг зохион байгуулж, судалгааны ажлыг өргөжүүлэхээр боллоо.