Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Жагсаалд оролцож буй жүжигчин У.Цогтбаярын дүүгийн гэрийн хаалганы завсраар газ шахсан, хаалган дээр нь элдэв юм бичсэн гэх хэрэг өнгөрсөн долоо хоногт гарсан.
Энэ хэргийн талаар ЦЕГ-аас тодруулахад “2022 оны XII сарын 14-ний өдөр 23.43 минутад “Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах гэртээ байхад хаалганы завсраар газ шахсан” гэх утгатай дуудлага мэдээлэл ирсэн.
Энэ дуудлагыг хүлээн авч шалгахад 2022 оны 12 дугаар сарын 14-ны өдрийн 23 цаг 10 минутын орчим Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах орон сууцны хорооллын дугаар тоотын хаалганы гадна талд будгаар юм бичсэн, цаас наасан байдалтай байсныг тогтоон, шалгалтын ажиллагааг хийж байна. Энэ хэргийг үргэлжлүүлэн шалгаж байна” гэлээ.