Б.Пүрэвдорж: Том толгойлсон засгийн сайдууд УИX-руу дунд xуруугаа гозойлгоx боллоо
УИХ-ын чуулган хуралдаж байна. УИХ-ын гишүүн Д.Баттөмөр “Монгол Улсын хөгжил яагаад ингэж саарсан нь авлига, хулгайтай холбоотой. Б.Ганхуяг, А.Ариунболд гэдэг хоёр нөхөр бий. Тэрнээс би авлига аваагүй. Авсан бол өнөөдөр ингэж дуугарч чадахгүй. 7.5 их наяд төгрөгийг юунд зарцуулсан нь үнэхээр харамсалтай.
Ихэнхийг нь даатгалд өгчихсөн шүү дээ. Буцааж авсан юм байхгүй. Хулгайгаа нуух, хаацайлахын тулд хаа хамаагүй хүний нэрийг зарладаг болчихлоо. Үүнд нь би хэлмэгдлээ.
Би шатахууны ганц бизнестэй. Үүнийгээ ХОМ-тээ мэдүүлсэн. Нуух юм байхгүй. Бид тавд маш олон материал байна. Нэг нэгээр нь гаргаж тавина, дэлгэнэ. Хэлмэгдээд өнгөрөхгүй” гэлээ.