Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Төв аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан "Хүний хөгжлийн бодлого"-ын хүрээнд Өндөрширээт суманд Улсын төсвийн 1.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Эрүүл мэндийн төвийн барилгыг шинээр барьж ашиглалтад орууллаа. Барилгын ажлыг Тэнгэрийн долоон од ХХК хийж гүйцэтгэсэн бөгөөд нээлтийн арга хэмжээнд УИХ-ын гишүүн Ж.Батжаргал, Аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар болон бусад албаны хүмүүс оролцсон юм. Нээлтийн үеэр Эрүүл мэндийн төвд нэн шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг хүлээлгэн өглөө.
Тус сумын Эрүүл мэндийн төв нь 21 ажилтантай, 2100 хүнд эрүүл мэнд тусламж үйлчилгээ үзүүлдэг. Хуучин барилгыг ажилчдын байрны зориулалтаар ашиглахаар болжээ.