Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй
Нүүрс хулгайг эсэргүүцэж эхэлсэн жагсаал өргөн хүрээг хамарч, шөнийн 00 цаг хүртэл үргэлжиллээ. Залуус “Эх орондоо сайхан амьдармаар байна. 20 насандаа эрх чөлөөгөө хасуулж хоригдол шиг амьдармааргүй байна” хэмээн гартаа лоозон барьсан байлаа. “Үнийн өсөлт залуусыг туйлдуулж, амьдрах аргагүй болгож байна. Тиймээс амьдралаа бодож, гадаад руу явах хүсэл мөрөөдөл хүн бүрт бий. Гэвч үр хүүхэд минь үлдэх учраас тэгж чадахгүй нь. Төр засгаар заавал шударга ёс шаардана. Хариу өгөх хүртэл нь тэмцэнэ” гэж байлаа. Засгийн газар хариу өгөхгүй байгаа учраас өнөөдөр тэмцлээ ажил хаялтаар үргэлжлүүлнэ гэдгээ ч хэлсэн юм.
Фото болон видео сурвалжилгыг хүлээн авч үзнэ үү.