Финландын Ерөнхий сайд Санна Марин “Европ дангаараа Оросын түрэмгийллийг эсэргүүцэх хангалттай хүчтэй биш бөгөөд АНУ-ын дэмжлэгт найдах хэрэгтэй болсон” гэдгийг онцоллоо.
НАТО-гийн гишүүн орны ерөнхий сайд Санна Марин Австралид айлчлах үеэрээ Европын хамгаалалтыг бэхжүүлэх ёстой талаар ийнхүү шулуун хэллээ гэж хэвлэлүүд мэдээлж байна. Тэрээр "Би та бүхэнтэй шулуун шударга баймаар байна, Европ одоогоор хангалттай хүчтэй биш байна" гэжээ. Түүнчлэн "АНУ байхгүй бол бид асуудалд орох байсан" гэдгийг ч нэмж хэлсэн байна.
АНУ одоогоор Украинд хамгийн их цэрэг зэвсгийн үзүүлж байгаа орон. Хоёрдугаар сард дайн эхэлснээс хойш нийт 18.6 тэрбум долларын дэмжлэг үзүүлсэн гэж Их Британийн нэгэн судалгааны тайланд дурджээ. Харин хоёр дахь том хандивлагч нь Европын холбоо, түүний дараа Их Британи бичигдэж байна гэж эдийн засгийн Киел хүрээлэнгээс мэдэгдсэн. Гэхдээ тэдний оруулсан хувь нэмэр АНУ-аас бага байгаа юм.
Европын орнуудын цэргийн нөөц нь Украинд нийлүүлэхийн хэрээр шавхагдаж байгаа тул Европын батлан хамгаалахыг бэхжүүлэхийн тулд илүү их зүйл хийх шаардлагатай байгааг хатагтай Санна Марин хэлсэн. Дэлгэрүүлбэл, баасан гарагт Сидней дэх Лоуи хүрээлэнгийн судалгааны төвд үг хэлэхдээ "АНУ Украинд маш их зэвсэг, санхүүгийн тусламж, хүмүүнлэгийн тусламж үзүүлсэн бол Европ хангалттай хүчтэй биш байна" гэжээ.
Эх сурвалж: BBC