2022 оны арваннэгдүгээр сарын 28-наас арванхоёрдугаар сарын 2-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
28-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 29-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 12-р сарын 01-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.
Салхи 28-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 18-20 метр, 29, 30-нд говь, тал, хээрийн нутгаар, секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.
Цаашдаа хүйтний эрч эрс чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -42…-47 градус, өдөртөө -30…-35 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -37…-42 градус, өдөртөө -25…-30 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -20…-25 градус, өдөртөө -11…-16 градус, бусад нутгаар шөнөдөө -28…-33 градус, өдөртөө -19…-24 градус хүйтэн жавартай байна.