2018 онд Miss Universe тэмцээний ялагчийг хахууль авлигаар тодруулсан байж болзошгүй талаар иргэн Б.Солонго олон нийтэд мэдээллээ.
Тэрбээр 2018 онд "Miss Universe" тэмцээнд оролцсон байна. Түүний хувьд уг тэмцээнийг шударга шүүлттэй явагддаг гэж итгэж, ялагчийг нь хүлээн зөвшөөрсөөр ирсэн талаараа хэлж сүүлийн үед байдал өөрчлөгдсөн гэдгийг онцоллоо.
Энэ талаар тэр ярихдаа, “Тэмцээнд оролцогчдоос ялагч болох хүсэлтэй нь 50-60 сая төгрөгийн хахууль өгч түрүүлдэг гэсэн мэдээлэл надад ирсэн. Энэ мэдээллийн дагуу АТГ-т иргэн хүний зүгээс хандаж байна.
Монгол Улсад авлигын хэрэг газар авчихсан хэдий ч миссийн тэмцээн хүртэл ийм журмаар явагддаг биш байгаасай гэж хүсэж байна. Мэргэжлийн байгууллага нь шалгаад тогтоох байх. Би хэд хэдэн баримтыг бичлэг болон цаасан хэлбэрээр хүргүүлж байна. 2018 оны тэмцээнээс гадна 2019 оны тэмцээний ялагчийг энэ журмаар тодруулсан гэх мэдээлэл ч бий. Тэмцээнийг МҮОНТ-ийн нэвтрүүлэгч Ж.Анхбаяр зохион байгуулдаг" гэв.