Голомт банк 2024 оны “Онцлох ТоС Банк”-аар шалгарлаа
ГССҮТ-ийн эмч нар Монголд анх удаа шагайн хиймэл үе солих мэс засал нэвтрүүллээ. Тодруулбал, ГССҮТ-ийн насанд хүрэгсдийн гэмтэл согогийн тасгийн их эмч Г.Бадамгарав, Ш.Баасансүрэн, Ц.Батбаяр нараар ахлуулсан мэс заслын баг хамт олон БНСУ-ын Йонсей Гунвоо эмнэлгийн захирал Eui Hyun Park болон эмч мэргэжилтнүүдтэй хамтран ЭХ ОРОНДОО АНХ УДАА шагайн үений хүнд хэлбэрийн артроз өөрчлөлтийн үед ХИЙМЭЛ ҮЕ СУУЛГАХ мэс засал эмчилгээг амжилттай хийжээ.
Энэхүү орчин үеийн дэвшилтэт мэс засал эмчилгээг өөрийн оронд нутагшуулснаар шагайн үений артрозоор шаналж буй олон хүмүүст өвдөлт зовууриасаа салах, амьдралын чанарыг сайжруулах бас нэг боломж олгож байгаа юм.
Эх сурвалж: ГССҮТ