Өнөөдөр Аялал жуулчлалын олон улсын “ITM-2022” үзэсгэлэн “Мишээл ЭКСПО” төвд нээлтээ хийлээ
Уг арга хэмжээнд оролцогчид 21 аймгийн аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээ, аяллын маршруттай танилцаж, ирэх онд дотооддоо болон хил орчмын бүс нутгуудад аялах аяллын шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ, боломжийг танилцаж байгаа бөгөөд Булган аймаг 2022 оны ТҮНШ АЙМАГ-аар оролцлоо.
23 дахь жилдээ зохион байгуулагдаж буй уг үзэсгэлэн нь аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгж байгууллагуудын түншлэл, харилцаа холбоог өргөжүүлэх, зочлох үйлчилгээний чанар, маркетинг, чадавхыг бэхжүүлэх, цаашлаад олон улсын зах зээлд энэхүү үзэсгэлэнгээр дамжуулан салбарын бизнес эрхлэгчдийн бүтээгдэхүүн үйлчилгээг сурталчлахад гол зорилго нь оршиж байна.
"ITM 2022" аялал жуулчлалын түнш аймгаар ажилласан манай аймаг өөрсдийн зорилтот ажлуудаа амжилттай хэрэгжүүлэн шилжин явах тугаа Хөвсгөл аймагт шилжүүлэн өглөө.