Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй
Иргэд гадаад паспортын зургаа бүртгэлийн ажилтнаар зургаа авхуулах боломжтой. Үүний хажуугаар өөрсдөө зургаа авхуулан файлаар илгээх боломж бүрджээ. Ингэхдээ photo.burtgel.gov.mn хаягаар илгээх юм.
Зургаа илгээхдээ анхаарах зүйлс:
- Нүүрний хэсэг цээж зургийн 90 хувийг эзэлнэ.
- Өөрийн нүүр царайг халхалсан нүдний шилгүй, малгай өмсөөгүй, чих, дух, хөмсөг бүрэн гарсан, дүрэмт хувцас өмсөөгүй байх.
- Цээж зургийн арын дэвсгэр цагаан өнгөтэй байх.
- Зургийн ард хаалга, цонх, тавилга гэх мэт зургийн чанар стандартад нөлөөлөх зүйлсийг оруулахгүй байх.
- Зургийн хэмжээ нь 413px X 531px байх тул хэмжээ таарахгүй тохиолдолд зургийг хүлээн авах боломжгүй.
- Сүүлийн 1 сарын дотор авхуулсан зураг байх.
- Дүр төрхийн өөрчлөлт орсон бол холбогдох баримт бичгийг улсын бүртгэгчид өгсний дараа бүртгэл хөтлөхийг анхаарна уу.
- Та өөрийн зургийг илгээгээгүй тохиолдолд гадаад паспорт бүртгэх боломжгүй.
УБЕГ-аас өгсөн мэдээллээр гадаад паспорт захиалах хүсэлт гаргасан Монгол Улсын 16 ба түүнээс дээш насны иргэн үйлчилгээний хөлс, төлбөрийн баримтыг тушааж, өөрийн биеэр өөрт хамгийн ойр байрлах улсын бүртгэлийн нэгжид хандаж, биеийн давхцахгүй өгөгдлийн бүртгэлийг уншуулснаар бүртгэл хөтлөх боломжтой.