ХЗДХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг өөрийн цахим хуудсандаа, "Хүн доромжилсны төлөө төрөөс хошин шогийнхонд элдэв шагнал, гавьяатын тэмдэг зүүж өгдгөө одоо болимоор юм. Компаниуд зар сурталчилгаа, улс төрийн намууд сонгуульд хүн доромжлогч нараар нүүр царай хийж оодруулдгаа болих хэрэгтэй" гэж бичсэн. Үүнд урлагийнхан бухимдаад байгаа. Энэ асуудалтай холбогдуулан тэрбээр тайлбар хэллээ.
"Бусдын үг хэллэг, хүйсийн чиг баримжаа, амьжиргааны түвшин, харагдах байдлаар нь доромжлох үзэгдэл их байна. Үүнийг хэвийн мэтээр ойлгодог болсон. Урлагаар дамжуулж ийм зүйлийг түгээж болохгүй гэдгийг л хэлсэн. Ёс зүй байх хэрэгтэй шүү дээ. Хүнд сэдэв хөндөж байгаа бол тодорхой үзэгчтэй тайзан дээр тавих нь зөв.
Аливаа бүтээл контент гаргахдаа агуулга дээрээ анхаараасай гэдэг санаагаар урлагийнхантай холбоотой зүйл бичсэн. Түүнээс биү урлагийнхныг доромжилсон зүйл байхгүй.
Хэл ярианы ялгаварлан гадуурхалтад хөдөө орон нутгийн оюутнууд өртөн, сэтгэл санааны хямралд орж сургуульдаа явахгүй байх тохиолдол гарда. Энэ бол хэвийн үзэгдэл биш. Хамтдаа нийгмийн ойлголт, сэтгэл зүйг өөрчлөх хэрэгтэй байна. Энэ бүх байдлыг хэвийн юм шиг үзэж байгаа нь нийгмийн олон сөрөг үзэгдлийг авчирч байгаа болохоор энэ талаар цахим хуудсандаа бичсэн" гэв.