Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Гарцаар гарч байсан 13 настай хүүг мөргөж, амийг нь хохироожээ.
Дархан-Уул аймгийн Дархан суманд өчигдөр “Том оврын тээврийн хэрэгсэл хүүхэд мөргөчихлөө” гэх дуудлага, цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна.
Дуудлагаар шалгахад, 44 настай, эрэгтэй "Мицубиши" маркийн ачааны тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ явган хүний гарцаар гарч байсан 13 настай хүүг дайрч, амь насыг нь хохироосон байна. Одоогоор хэргийн шалтгаан нөхцөлийг тогтоохоор мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа.
Ачааны тээврийн жолооч осол гарах үед согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Харин мансуурсан байсан эсэхийг тогтоохоор шинжээч томилж шинжилгээний байгууллагад хүргүүлжээ.