МҮОНТ-ийн тулхтай, ур чадвартай, урдаа барьдаг сэтгүүлчдийн нэг нь Сандуйн Тунгалаг 2015 оноос хөхний хорт хавдраар оношлогдон, эмчилгээ хийлгэсээр ирсэн. Хавдар нь дахиж, олон тооны тунгалагийн булчирхай томорсны улмаас дахин эмчлүүлэхээс өөр аргагүйд хүрсэн тул Турк улсын зорьсон юм.
Түүнийг гадаад руу эмчилгээнд явахаас нь уулзаж ярилцахад “Би ганц хүүтэй, ганц дүүтэй хүн. Хүнд өвчин тусаж, үхэлтэй нүүр тулахын цагт юм, юм л бодогддог юм байна. Өөрөөсөө илүү эхээс ганц хүүдээ санаа зовж сууна. Хэдийгээр хань ижил нь байгаа ч төрсөн ах, дүүгүй хүн хэцүү. Бүхий л хүнд хэцүүг ганцаараа туулдаг. Эрүүл болж, хүүтэйгээ дахиад олон жил хамт амьдармаар байна” гээд нулимс дуслуулж байв.
Уншигч та бүхэнд харамсалтай мэдээ дуулгахад, сагсан бөмбөгийн тамирчин Т.Санчирын ээж, сэтгүүлч С.Тунгалаг хүнд өвчний улмаас өөд болжээ.
Талийгаачийн ар гэрт гүн эмгэнэл илэрхийлье.