"Зээлий хүү жилийн 20 хувиас давсан 20 орчим улс дэлхийд бий. Иймээс гадаадын банк оруулж ирж, өрсөлдөөн бий болгох шаардлагатай" гэж эдийн засагчид шүүмжилж ирсэн. Аль 2018 оноос л Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийг баталж, хэрэгжүүлэх асуудлыг УИХ ярьж байсан ч үр дүнд хүрээгүй юм. Тэгвэл 2023 оны төсвийн төсөлд банкны салбарын өрсөлдөөн, санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд гадаадын банк байгуулахыг дэмжих тухай санал багтжээ. Өнөөдөр манай улсад БНХАУ болон Японы банкуудын гурван төлөөлөгчийн газар ажиллаж байна.
Гадны банк салбараа Монголд нээхэд дараах гурван шаардлагыг хангасан байх ёстой аж. Үүнд:
1. Банк байгуулах хүсэлт гаргасан өдрөөс өмнөх гурван жилийн хугацаанд активын хэмжээгээр дэлхийд эхний 100-д багтсан байх
2. Гадаадын банк нь бүртгэдсэн улсаас бусад улс оронд банк, түүний нэгж байгуулж, үйл ажиллагаагаа гурваас доошгүй жил тогтвортой явуулж байгаа
3. Төлөөлөгчийн газар нь Монгол улсад нэгээс дээш жил үйл ажиллагаа явуулсан байх зэрэг голлох шаардлагыг тавьж байгаа юм байна.
Ийнхүү гадаадын банкыг оруулж ирснээр санхүүгийн хүртээмж сайжирч, энэ хэрээр ч зээлийн хүртээмж, үйлчилгээ сайжирна гэж Төв банк үзэж байна. Өмнө нь банкны зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтоох тухай хуулийн төслийг ч УИХ-д өргөн барьж байсан. Хүүг хатуу зохицуулалтаар хуульчлах нь зөв, буруу гэх шүүмжлэл судлаачдын дунд гарч ирсэн юм.