УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
“Гурван жилийн өмнө Сүхбаатарын талбай дээр цугласан 50 мянган иргэн Монгол улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс, Ерөнхийлөгч асан Х.Баттулгаас, Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Х.Нямбаатар нараас тухайн үед юу хүсэж шаардаж байсныг бид мартах ёсгүй юм. Бидэнтэй хамт тэмцэж байсан нөхөд бүгд ордонд дулаан оффистоо сууж байгаа. Манан дэглэмийн эсрэг тэмцлийг сануулахаар өнөөдрийн хурлыг зарлаж байна. Манан мафи өнөөдөр байхгүй болсон уу гэдгийг дахин асуух цаг болсон.
Бид Миеэгомбын бүлэглэлийг хамт түлхэн унагаж байсан. Хамт тэмцэж байсан нөхөд минь дарга нар болоод ярьж байснаа мартсан байна. Тиймээс дахин сануулахаар энэхүү мэдээллийг хийж байна.
"Бид хэн нэгэнтэй муудахыг хүсэхгүй байна. Том дарга нараас айж байна. Тэр том дарга нарт Монголын ард түмэн юу хүсэж байгааг сануулахын тулд, шаардахын тулд шинэ хувьсгал хөдөлгөөнийг өнөөдөр албан ёсоор байгуулж байна. Монголд шинэ хувьсгал хэрэгтэй гэж харж байна. 100 мянган компани үүд хаалгаа барилаа, 500 мянган хүн ажилгүй болохын ирмэг дээр байна. Ам.долларын ханш 3500 төгрөг хүрлээ. Иргэд банкнаас хадгалуулсан мөнгөө ч авч чадахгүйд хүрлээ. Залуучууд гадагшаа дүрвэж байна. Авлигачид шоронгоос Сингапур руу зугтаж байна.
Өчигдөр би хэвлэлийн бага хурал зарласны дараа У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн туслах, дэд сайд, дотнын анд, миний ах АТГ-т баривчлагдаж байна гэж сонссон. Ж.Бат-Эрдэнэ, У.Хүрэлсүх хоёр үй зайгүй найзууд байсан. Ж.Бат-Эрдэнэ Сүхбаатар аймгийн МАН-ын дарга. У.Хүрэлсүхийг Монгол улсын хэмжээнд 93,2 хувиар ялуулсан тийм аймгийн намын хорооны дарга. Түүний дотнын найз гэдгийг би мэднэ.
Ерөнхийлөгчид хандаж хэлэхэд дүүтэй нь муудчихаад ахыг нь шоронд хорихоо боль. “Хүрэлсүх ерөнхийлөгч өө би таныг ядарч явахад олон удаа тусалж байсан. Ж.Эрдэнэбатын Засгийн газрын Шадар сайд байхад та өөрөө өөрийгөө чагнасан гэдэг хэрэгт холбогдоод эрүүгийн хэрэгт таныг татаж байхад би таныг өмөөрч байлаа. 2018 онд Миеэгомбын бүлэглэл таныг унагах гээд дайрч байхад АН-ын гурван гишүүнтэй нийлж таны Засгийн газрыг авч үлдэж байлаа. Та өнөөдөр миний тусыг мартсан байж магадгүй. Гэхдээ өнөөдөр танаас нэг л зүйл хүсье.
Монголоо өөрчлөхийн төлөө, шударга ёсыг тогтоохын төлөөх эцсээ хүртэл явна гэсэн амлалтаа биелүүлэх үү. Бидэнтэй хүчээ нэгтгээч гэж танаас хүсэж байна.
Ж.Бат-Эрдэнэ гэдэг үг хүн танай намын бага хурлын гишүүн, таны найз. Та хоёрын паянг би маш сайн мэднэ. Найзыгаа яах нь надад хамаагүй, миний асуудал биш.
Ийнхүү өнөөдөр “Шинэ хувьсал хөдөлгөөн” байгуулагдсаныг албан ёсоор зарлаж байна. Тийм учраас ядарч явахад түшиж явсан дүүгийн хувьд задарч явахад хатуухан шанаа өгье гэж бодоод өчигдөр хатуухан үг хэлсэн" гэлээ.