НОБГ-аас гал түймэр угаарын хийнээс урьдчилан сэргийлэх зорилгоор “ГАЛ ГАНЦ ХОРОМД МАРТАЖ БОЛОХГҮЙ” нөлөөллийн аяныг 45 хоногийн хугацаанд зарлаж байна.
Яагаад гэхээр хүйтний улирал ирж байгаатай холбоотойгоор сайжруулсан түлшийг буруу галласнаас болж хүний амь нас эрсдэх, угаартах тохиолдол ихэсдэг байна.
НОБГ-ын урьдчилан сэргийлэх газрын дарга Г.Нэргүй
Хүйтний улирал ирж байгаатай холбогдуулан ахуйн буюу объектийн гал түймэр нэмэгддэг. Нийслэлийн хэмжээнд 220 мянган айл өрх галлагаа хийж амьдардаг. Тийм учраас ахуйн гал түймрийн улмаас эрүүл мэнд, эд хөрөнгө, амь нас эрсдэх эрсдэл өндөр улирал эхэлж байна.
Энэ эрсдэлийг бууруулах зорилгоор “ГАЛ ГАНЦ ХОРОМД МАРТАЖ БОЛОХГҮЙ” аяныг эхлүүлж байна гэлээ.
Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү