Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Д.Сарангэрэл мэдээлэл өгч байна. “Халамжаас хөдөлмөрт” хэлэлцүүлгийн үеэр Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Д.Сарангэрэлийн нэн ядуу өрхийн гишүүдийг үсчин болгож ядуурлаас гаргана гэсэн утга бүхий үг олны бухимдлыг төрүүлсэн. Үүнтэй холбогдуулан тайлбар мэдээлэл өгч байна.
Тэрбээр, “Бид мэргэжлийн байгууллагаар судалгаа хийлгэж байгаа. 1500 хүнийг үсчин болгох гэсэн зүйл байхгүй. Эрэлттэй байгаа мэргэжлээр иргэдийг сургаж сардаа сая төгрөгийн орлоготой болгохыг зорьсон. Бид үүнийг ярихдаа зөвхөн жишээ болгож ярьсан. Хэлэлцүүлгийн үеэр хэлсэн бодлогогүй үгэнд л анхаарал хандуулж байна. Энэ чухал биш нэн ядуу өрхийн амжиргааг дээшлүүлэх чухал. Үүнээс биш хэн нэгнийг дорд үзэх, хөрөнгө нийгмийн гарлаар нь гадуурхах санаа огтхон байхгүй. Цаашдаа үгийн сонголтон дээрээ анхаарна. Бид “Халамжаас хөдөлмөрт” гэх сэдвийг хоёр жил ярьсан. Өчигдөр энэ сэдвийг хөндөж шийдэл хайсан.
Залуус эх орондоо сайхан амьдарч хүссэн цалингаа авдаг байг. Энэ бүхнийг бий болгохын тулд эхний ээлжид 1500 өрхийн гишүүдийг үсчин болгох тухай ярьсан.
"Улны айл" гэдэг үгийг буруу орчуулгаас болж хэрэглэсэн. Миний хэлсэн үг болохоор хэн нэгэнд буруу өгч чадахгүй. Монголын дөрвөн сая хүн яагаад ядуу амьдрах ёстой юм бэ? Энэ үг хэллэгийг мэргэжлийн түвшинд олон жил хэрэглэж ирсэн юм билээ” гэв.
Мэдээллийг ШУУД хүлээн авч үзнэ үү.