Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Өмнөговь аймгийн Ханбогд суман дахь Цагдан хорих байранд, энэ сарын 24-ний өглөө 64 настай хүмүүжигч Б амиа алджээ.
Тодруулбал тухайн өдрийн 07.20 цагийн үед хүмүүжигч орны толгойн хэсэгтээ дасгал хөдөлгөөн хийж байгаад гэнэт ухаан алдан унаж, улмаар амьсгал хураасан байна. Урьдчилсан байдлаар үхлийн шалтгааныг зүрхний шигдээс гэж оношилжээ. Хүмүүжигч Б нь хоригдож байх хугацаандаа байнгын өвчтэй хоригдлын судалгаанд байсан ба эмчийн байнгын хяналтад байсан талаар албаныхан хэлж буй.