Энэ сарын 25-нд буюу өчигдөр шөнө 00:30 цагт ОХУ иргэн Д хил дээр танилцсан Баянгол дүүрэгт оршин суудаг А-тай хамт иргэн Г-ийн гэрт зочлон архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байх үедээ иргэн Г-тэй маргалдаж улмаар дагзан тус газарт нь алхаар цохиж гэмтээсэн.
Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баатархүү “ОХУ-ын иргэн Д энэ сарын 22-23-нд шилжих шөнө манай улсад иржээ. Тэрээр хил дээр танилцсан иргэний байрыг түрээслэхээр тохирч, 24-нд байранд нь ирсэн байна. Монгол Улсын иргэний танил Г-гийн дөрвүүлээ байсан. Гурав нь Монгол Улсын иргэд байжээ. Хоёр нь явж, иргэн Г, ОХУ-ын иргэн Д-тэй хоёул үлдсэн байхад хэрэг гарчээ. Мөрдөн шалгах ажил Баянгол дүүргийн цагдаагийн газарт үргэлжилж байна. ОХУ-ын иргэн Д-г шүүгчийн тусгай зөвшөөрлөөр 48 цагийн турш саатуулах арга хэмжээ авсан. Энэ иргэнд ямар нэг дипломат эрх ямба байхгүй. Мөн хэрэг гарахаас өмнө хамт байсан, хоёр монгол иргэнийг саатуулсан” гэв.