“Ядуурлын дүр төрх 2020” тайлангийн үр дүнг танилцуулж байна.
Энэ үеэр Үндэсний статистикийн хорооны дарга Б.Батдаваа "Ядуурал ба тэгш бус байдал" сэдвээр илтгэл тавьж байна.
Тэрбээр "2018-2020 онд ядуурлын түвшний өөрчлөлт хамгийн бага байсан. Сүүлийн судалгаагаар улсын хэмжээнд ядуурлын түвшин 27.8 байна.
Цар тахлын нөлөө ядууралд хэрхэн нөлөөлснийг тооцоолсон. Цар тахал гараагүй байсан бол ядуурал 3.5 хувиар буурах боломжтой байсан.
“Ядуурлын дүр төрх” тайланд баруун аймгуудад ядуурлын түвшин өндөр хэвээр байна. Ган гарсан аймгуудад ядуурлын түвшин нэмэгдсэн байна. Ядуурлыг хүн амын тоогоор харахад 2014 хүртэл ядуурлын түвшин дорвитой буурч байгаад 2016 оноос ядуурал эдийн засалтаа дагаж буурахгүй маш бага бууралттай болсон.
Судалгааны мэдээлэл цуглуулахад бидэнд сайжруулах шаардлагатай зүйлс байгааг бид хүлээн зөвшөөрч байна" гэлээ.
Хөдөөгийн ядуурлын түвшин харьцангуй буурч байна. Хөдөө болон гэр хорооллын оршин суугчид интернет, сайжруулсан ундны усны хангамжаар бүрэн хангагдаж чадаагүй байгаа.
Ядуурлын шугамыг 25 хувиар өсгөхөд нийт хүн амын 14.4 хувь буюу 467 мянган хүн ядуурлын шугамыг 25 хувиар өсгөсөн үзүүлэлтийн хооронд орж 2020 оны нийт хүн амын 27.8 хувь буюу 903 мянган ядуу хүн нэмэгдэхээр байна.
- Өрхийн нэг хүнд ногдох хэрэглээний өчүүхэн төдий өөрчлөлт нь эдгээр эмзэг бүлгийн хүн амыг ядуурал руу амархан түлхэж болзошгүй юм.
- Хэрэглээний өөрчлөлтийн мэдэмж нь өрхийн нэг хүнд ногдох хэрэглээний түвшинг 5 хувиар бууруулахад улсын ядуурлын түвшинг (27.8 хувь) 3 нэгж хувиар нэмэгдүүлж 30.8 хувьд хүрэх боломжтойг харуулж байна.
Хот суурин газар, тэр дундаа Улаанбаатар хот руу чиглэсэн шилжих хөдөлгөөн хотын хүн амын эзлэх хувийг нэмж, хотын ядуурлыг нэмэгдүүлэх нэг нөхцөл болж буй.
- Хотжилтын түвшин 2010-2020 онд жил бүр 2.6 хувьтай өсөж байна.
- Хотруу шилжих хөдөлгөөн нэмэгдэж байгаагаас гадна хотын ядуурлын бууралд удаашралтай байгаа нь ядуу хүн амын дунд хотын иргэдийн эзлэх хувь нэмэгдэхэд хүргэсэн.
- 2010-2016 онд хэрэглээний өсөлт ядуурлыг бууруулахад чиглэж байсан бол 2016-2020 онд онд хэрэглээний өсөлт тэгш бус болсон.