Голомт банк 2024 оны “Онцлох ТоС Банк”-аар шалгарлаа
БШУ-ны сайд Л.Энх-Амгалан Орос-Монголын хамтарсан гуравдугаар сургуулийн захирал Ж.Соронзонтой холбоотой асуудлаар мэдээлэл өглөө.
Тэрбээр "Орос гуравтай холбоотой асуудлаар Монгол Улсын Засгийн газар шийдвэрээ гаргасан. Энэ бол ямар ч эргэлт буцалтгүй шийдвэр. Орос гурвын захирал асан Ж.Соронзон Монгол Улсын хууль тогтоомжийг биелүүлэх үүрэгтэй. Тийм учраас ямар нэгэн байдлаар хамт олон, эцэг эхчүүдийг өдөөн хатган жагсаал цуглаан зохион байгуулж байна.
Монгол бол тусгаар улс. Аль ч улсын ЭСЯ, БШУС-ын тушаалыг, цаг нь болоогүй гэж үзэн болчимгүй мэдэгдэл гаргах ёсгүй. Энэ бол Монгол Улсын тусгаар тогтнолд халдаж буй үйлдэл. Үүн дээр ГХЯ-ны ноот бичиг гаргана. Орос гуравтай холбоотой асуудалд бид цэг тавьсан" гэлээ.