Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Увс аймгийн Малчин сумын Баян-Эрдэнэ багийн Цагаан бургасын дэнж гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 100 км-т, сумын төвөөс урд зүгт 32 км-т/ Ттус сумын харьяат малчин Г сураггүй алга болсон гэх дуудлага энэ сарынэ 4-нд Онцгой байдлын газарт ирсэн. Тухайн үед малчин Г согтуу байсан, гэрээсээ явган гараад сураггүй алга болсон талаар бид өмнө нь мэдээлсэн.
Улмаар өчигдрөөс тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 41 дүгээр ангийн алба хаагчид ар гэрийхэн болон сумын иргэдтэй хүч нэмэгдүүлэн эрэн хайж эхэлсэн юм.
Тэгвэл 18 настай малчин Г-г өчигдөр буюу энэ сарын 8-ны 09:00 цагт Цагаан бургасны дэнж гэдэг газраас зүүн зүгт айлд байхад нь эсэн мэнд олжээ.