Морьт харвааны "Хийморь" тэмцээнийг зохион байгуулах талаар холбогдох албаныхан өнөөдөр хэвлэлийн хурал хийлээ.
"Хийморь" наадам Чингис хаан хүрээ аялал жуулчлалын цогцолборт есдүгээр сарын 10, 11-ний өдрүүдэд болно. Энэ үеэр шагайн харваа, үндэсний урлагийн тоглолт, шонхор шувуу, морин циркийн үзүүлбэрүүд болно.
Нийслэлийн аялал жуулчлалын газрын хэлтсийн дарга В.Батчимэг "Жуулчдын сонирхлыг татах зорилгоор "Хийморь" морьт харвааны олон улсын наадмыг 2018 оноос зохион байгуулж эхэлсэн. Энэ удаагийн наадамд 8 орны 10 гаруй тамирчин оролцохоор хүрэлцэн ирсэн байна. Наадмын үеэр шагайн харваа, үндэсний урлагийн тоглолт, шонхор шувуу, морин циркийн үзүүлбэрүүд болно.
Монголын морьт харваачдын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Мөнхболд "Энэ жилийн морьт харвааны тэмцээнд 6 орны тамирчид, шүүгчид оролцож байна. Уг тэмцээн нь хэдэн залуучууд морь унаад нум сум харвах бус түүхийн олдворуудаас санаа авч шинэ зүйл бүтээх бүтээлч хөдөлмөрийн уул уурхай гэж ойлгож болно”.
Ирэх жилээс олон улсын морьт харвааны дэлхийн аваргыг хүлээж авах завшаан тохиосон. Энэ үеэр 34 орны 100 гаруй тамирчин ирж оролцохоор мэдүүлгээ өгсөн байна. 2023 онд Улаанбаатар хотноо дэлхийн хэмжээний морьт харвааны наадмыг зохион байгуулна.
Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсаас ирсэн "Хийморь" тэмцээний ерөнхий шүүгч Амели Рашке хэлэхдээ "Монгол оронд маш их хайртай. Бусад хөгжингүй оронд байгаль орчинг өөрчилсөн байдаг. Харин Монголын байгалийн онгон дагшин байдал биднийг татдаг” гэв.
Тэрбээр дэлхийн морьт харвааны гурван төрлийн тэмцээнд сүүлийн зургаан жил шүүгчээр ажилласан туршлагатай. 2019 онд Монгол Улсын морьт харвааны тэмцээний шүүгчээр ажиллаж байжээ. Морьт харвааны тэмцээн нь олон улсын стандарт, дүрмээр явагддаг бөгөөд аливаа маргааныг шуурхай шийдвэрлэн тэмцээнээ үргэлжлүүлдэг спортын нэгэн төрөл.