Мартаxгүй тоглолтоороо “Мартагдашгүй” дурсамжийг TAKE OFF xамтлаг үлдээнэ
Өнөөдөр Орос-III сургуулийн захирал Ж.Соронзонг үүрэгт ажлаас нь чөлөөлөх сайдын тушаал гарсан.
Харин үдээс хойш Боловсрол шинжлэх ухааны яамны гадна Орос-III сургуулийн сурагчдын эцэг, эхчүүд цуглан үзэл бодлоо илэрхийллээ.
Энэ үеэр эцэг, эхчүүд Ж.Соронзонг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг эсэргүүцэн жагссан юм.
Тэд хэлэхдээ:
- Энд дан эцэг, эхчүүдийн төлөөлөл цугларсан. Захирлыг халж, солих асуудал хүүхдүүдийн хичээлийг бүрэн доголдуулж байна. Энэ нь сурагчдын сурлагад сөрөг нөлөөтэй. Сургуулийн багш нарын 80 гаруй хувь нь гадаадын иргэн. Хэрэв захирлыг нь халбал багш нар нутаг буцахаа илэрхийлж байна.
- Ж.Соронзон захирал зуны гурван сар ч тасралтгүй ажилладаг сайн багш. Эцэг, эхчүүд үүнийг хүлээн зөвшөөрөхгүй. Монголын ирээдүй болсон нэг ч гэсэн хүүхэд эрдэм номтой байгаасай гэж хүснэ. Болж байгаа зүйлээ нурааж яах гэсэн юм. Харин ч энэ хүнийг сайд болгон БШУЯ-ныхаа идээ бээрийг шахах хэрэгтэй.
- Орос III-ыг төгсөж байгаа хүүхдүүд Монголын ИДС-ийг тоохгүй боловсролтой өндөр хүүхдүүд төгсдөг.
- Боловсролын сайд үүний оронд хувийн сургуулиудынхаа үнийг бууруулчих. Тэгвэл бид тэнд хүүхдээ сургая. Энэ багшийг, энэ сайн менежерийг харин ч бид бурхан шиг тахих ёстой.
- Сургуулийн үйл ажиллагаа хэвийн явагдахгүй байгаад эцэг эхчүүд санаа зовж байна. Энэ сургуулийн үйл ажиллагааны дийлэнх зардал буюу 85 хувийг эцэг эхчүүд бүрдүүлдэг. Тиймээс бидэнд удирдлага халж солигдох тухай мэдээлэл нээлттэй байх хэрэгтэй.
- Оронд нь хэчнээн мундаг хүн ирж болно. Гэсэн ч шинэ хүн ажлаа аваад жигдэртэл хичээлийн үйл ажиллагаа доголдоно.