Гавьяат тамирчин Э.Халиунболд, ОУХМ П.Мөрөн, “Дакар ралли”-д орох Б.Батмөнх нарыг хүлээн авч уулзлаа

Хөвсгөл аймгийн хөрш зэргэлдээ болон бусад аймгуудад малын гоц халдварт өвчин гарч буй учраас зөөвөрлөгдөн, дамжиж тархах эрсдэлээс сэргийлэх зорилгоор аймгийн нутаг дэвсгэрт бүх төрлийн мал, амьтны орох шилжилт хөдөлгөөнийг энэ сарын 5-наас ирэх оны нэгдүгээр сарын 1 хүртэл түр хориглолоо.


Улмаар малын шилжилт хөдөлгөөнд тавих хяналтыг чангатгаж, захирамжийн хэрэгжилтийг хангаж ажиллахыг Хөвсгөл аймгийн Засаг дарга Ш.Идэрбаясгалан Мал эмнэлэг, Мэргэжлийн хяналт, Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, сумын засаг дарга нарт үүрэг болголоо.








