Булган аймаг дахь Цагдаагийн газраас алба хаагчдын ажиллах нөхцөл, нийгмийн асуудалд дэмжлэг үзүүлэх зорилгоор алба хаагчдын хүүхдийн хөгжлийг дэмжих, тулгарч буй хүндрэл бэрхшээлийг арилгах, гэр бүлийн гишүүдийг ажлын байртай болгох зорилгоор байгууллагын дэргэд сургуулийн өмнөх боловсрол олгох хоёроос таван настай хүүхдүүдийг хүлээн авч сургахаар “Гэр цэцэрлэг”-ийн нээлтийн үйл ажиллагааг зохион байгууллаа.
Нээлтийн үйл ажиллагаанд Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Л.Ганбаатар, Булган аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга, Д.Алтаншагай аймгийн удирдлагуудаас үйл ажиллагааг туслан дэмжиж ажиллах талаар, Боловсрол, шинжлэх ухааны газрын дарга, Ж.Ганболд цэцэрлэгийн хүний нөөц, үйл ажиллагаа явуулах стандарт дүрэм, журмыг хангах талаар дэмжлэг үзүүлэн ажиллах талаар үг хэлж, тус газрын алба хаагчид оролцлоо.
Эх сурвалж: Цагдаагийн ерөнхий газар