Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар дараах шинэ томилгоонууд хийгдлээ.
Эрдэнэт үйлдвэрийн дарга Х.Бадамсүрэнг Уул уурхай хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилно.
УУХҮ-ийн сайдын албан тушаалаас өчигдөр чөлөөлөгдсөн Г.Ёндонг уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн захирлаар томилох үүргийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр Засгийн газрын хуралдааны үеэр ЗГХЭГ-ын даргад өгчээ.
Эрчим хүчний сайд Н.Тавинбэхийг Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргаар
ЗТХ-ийн дэд сайд Ж.Бат-Эрдэнийг- ХХААХҮ-ийн дэд сайдаар томиллоо.
Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ-Цахим хөгжлийн яамны дэд сайдаар
Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтарыг ЗТХ-ийн дэд сайдаар тус тус томиллоо.