Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
2022-2023 оны хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбоотойгоор замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах зорилгоор өнөөдрөөс эхлэн автомашинуудыг улсын дугаарын тэгш, сондгойгоор хязгаарлан хөдөлгөөнд оролцуулах тухай Нийслэлийн Засаг даргын захирамж гарсан.
Тэгвэл өнөөдөр буюу наймдугаар сарын 27-ны өдөр улсын дугаар нь СОНДГОЙ тоогоор төгссөн автомашинууд 08:00-20:00 цагийн хооронд хөдөлгөөнд оролцоно.
Наймдугаар сарын 27, 29, 31, есдүгээр сарын 2-ны өдрүүдэд 1,3,5,7,9 буюу СОНДГОЙ дугаараар төгссөн автомашинууд хөдөлгөөнд оролцоно.
Наймдугаар сарын 28, 30, есдүгээр сарын 1, 3-ны өдрүүдэд 0,2,4,6,8 буюу ТЭГШ дугаараар төгссөн автомашинууд хөдөлгөөнд оролцоно.