Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Ирэх лхагва гарагт буюу наймдугаар сарын 24-нд Украин улсад ЗХУ-ын бүрэлдэхүүнээс гарсан “тусгаар тогтнолын өдөр” болно. Мөн эл өдөр ОХУ Украинд хоёрдугаар сарын 24-нд түрэмгийлснээс хойш хагас жил болно.
Украины ерөнхийлөгч В.Зеленский үүнтэй холбогдуулж, тэдний баярыг бусниулах гэсэн ямар нэгэн үйл ажиллагааг ОХУ-ын талаас үйлдэж болзошгүйг анхааруулсан байна. Тэрээр ард иргэддээ хандсан ээлжит бичлэгтээ “ОХУ энэ өдрийг тохиолдуулж ямар ч аймшигт үйлдэл хийхийг үгүйсгэхгүй” гэж тодорхойлжээ.
Хамгийн сүүлийн үеийн мэдээгээр энэ бямба гарагт Оросын цэргийн хүчин Украины хойд хэсэг буюу АЦС-ын ойролцоо пуужин харваж, 14 иргэн хүнд шархдаад байгаа талаар Украины талаас мэдэгдээд байна.
ЭХ СУРВАЛЖ: REUTERS