Шинэ үеийнхэн нийгмийн асуудалд анхаарал хандуулах, эрүүл амьдралын хэв маяг, согтууруулах ундаа бага хэрэглэдгээрээ ялгардаг. Гэсэн хэдий ч эрсдэл гаргахаас айдгаасаа болж амьдралын асар их туршлага, боломжийг алдах магадлалтай гэж сэтгэл судлаачид үзжээ.
Дэлгэрүүлбэл, Gen Z үеийнхний нийгмийн үйл ажиллагаанд оролцох хэлбэр нь ихэвчлэн виртуал буюу цахим, технологийн ертөнцөд өнгөрдөг. Үүнээс шалтгаалан цөөн найзын хүрээлэл дунд буюу “тав тухын бүс”-дээ байхыг илүүд үздэг байна.
Энэ байдал нь удаан үргэлжилбэл тэд хүмүүстэй амьд харилцаа үүсгэхээсээ зугтааж, амархан стрессдэж, түгшдэг болох магадлалтайг мэргэжилтнүүд анхааруулжээ. Улмаар хүнтэй харьцахад асуудалтай болж, өөрийгөө бүрэн илэрхийлж чадахгүй, утасны цаанаас илүү тухтай болдог нөхцөл байдалд хүргэх магадлалтай байна.
Нөгөөтээгүүр өмнөх үеийнхэнтэй харьцуулахад согтууруулах ундаа хэрэглэх нь үнэмлэхүй бага байсан бөгөөд Gen Z үеийнхэн “архи уухаас өөр олон сонирхолтой хийх зүйлс байгаа” гэж үздэг болсон талаар сэтгэл судлаачид хэллээ.
ЭХ СУРВАЛЖ: GUARDIAN