АНУ-аас Украинд нэмэлтээр 775 сая долларын тусламж үзүүлэхээр болсон бөгөөд дайн дуусах хүртэл тусалсаар байх болно гэдгээ мэдэгдлээ. Энэ удаагийн тусламжид нэмэлт зэвсэг орж байгааг АНУ мэдэгдсэн бөгөөд өөр дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.
Ингэснээр Байдены засаг захиргаа Украинд нийт 10.6 тэрбум долларын тусламж үзүүлээд байна. Энэ тусламж нь Украинд өөрсдийгөө хамгаалах хэрэгсэл болохоос гадна хэлэлцээрийн ширээнд Украины байр суурийг бататгана гэж үзэж буйгаа АНУ-ын Төрийн нарийн бичгийн дараа Энтони Блинкен хэллээ.
Эдгээр шинэ зэвсгүүдэд өмнө нь Украинд өгч байгаагүй шинэ зэвсгүүд багтсаныг албаны эх сурвалж мэдээлсэн. Энэ нь Украинд давуу байдлыг илүү үүсгэж байгаа талаар “Al Jazeera” онцолжээ.
Эх сурвалж: AL JAZEERA