Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй
Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн үндэсний их баяр наадмаар 10 даван түрүүлж, Монгол Улсын шинэхэн аваргаар Оргихын Хангай тодорсон. Тэрээр Ховд аймгийн харьяа бөх бөгөөд эцэг, эхийнхэээ тарьсан тарвасыг Улаанбаатарт авчран борлуулдгийг бөх сонирхогчид андахгүй.
Шинэ аварга О.Хангай “Энэ жил тарвасаа зарахгүй, та бүхнийг дайлна” гэж өөрийн цахим хуудсандаа нийтэлжээ. Тэрээр “Олон жил Ховдын брэнд болсон тарвасаа борлууллаа. Энэ жил тарвасаараа та бүхнийг дайлна аа, зарахгүй” хэмээгээд хүссэн хүн бүрийг хүрэлцэн ирэхийг урьсан байна.
Шинэ аварга Хан-Уул дүүрэг дэх Говь компанийн үйлдвэрийн дэлгүүрийн гадаах талбайд наймдугаар сарын 21-ний 14:00-18:00 цагт өөрөө иргэдэд үйлчилнэ гэжээ.