Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Увс аймгийн Сагил сумын Өндөрмод багийн “Цагаан шувуут” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 92 километрт сумын төвөөс баруун зүгт 42 километрт энэ сарын 16-ны өдрийн 22:05 цагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.
Энэ тухай мэдээллийг мөн өдрийн 22 цаг 10 минутад ШУА-ын Одон орон, геофизикийн хүрээлэнгээс цахим шуудангаар Онцгой байдлын ерөнхий газарт ирүүлсэн байна.
Улмаар тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргаас тодруулахад "Иргэдэд газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд хохирол учраагүй" гэж мэдээлсэн байна.