Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
13А маягт авахгүйгээр үзүүлэх боломжтой эмнэлэг, нэгж тасгийн мэдээллийг ЭМДЕГ-аас өглөө. Иргэд жирэмсний хяналт, яаралтай болон түргэн тусламж, арьс, харшил, нүд чих хамар, хоолойн үзлэг, халдварт өвчин, хавдрын хяналт, сэтгэцийн эмгэг, осол гэмтлийн өвчний үед 13А маягт авахгүйгээр шууд лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагад очих боломжтой юм байна.
"Ингэхдээ тухайн иргэнийг эмнэлэгт хэвтүүлэх эсэх шийдвэрийг тухайн эмч нь гаргаж, 13А, (Б, В) маягтыг илгээнэ. Харин Даатгуулагч өөрийн санаачилгаар аливаа эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах шийдвэрийг гаргасан тохиолдолд тухайн тусламж, үйлчилгээний зардлыг өөрөө бүрэн хариуцан төлнө" гэж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас мэдээллээ.