Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Нийслэлийн Засаг даргын захирамжаар авто тээврийн товчоодод шалгалт хийж эхэллээ.
Нийслэлийн нутаг дэвсгэрт байгалийн голомтот болон хүн, мал, амьтны гоц халдварт өвчний халдвар гарахаас сэргийлэх зорилгоор байцаагчид 24 цагаар үүрэг гүйцэтгэх юм байна. Тэд ирэх аравдугаар сарын 15-ныг хүртэл ажиллана.
Хяналтын байгууллагын албан хаагчид:
- Сонгинохайрхан дүүргийн Эмээлт, Баруун турууны авто тээврийн Шалган нэвтрүүлэх товчоо
- Налайх дүүргийн Тэрэлж, төмөр замын 4-р зөрлөгийн авто тээврийн шалган бүртгэх товчоо
- Баянзүрх дүүргийн авто тээврийн шалган бүртгэх товчоо
- Багануур дүүргийн Хэрлэнгийн гүүрний авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоо
- Багахангай дүүргийн Замын цагдаагийн пост
- Хан-Уул дүүргийн Яармаг, Нисэх, Биокомбинатын шалган нэвтрүүлэх товчоодод байнгын үүрэг гүйцэтгэн ажиллана.
Эх сурвалж: Нийслэлийн Онцгой байдлын газар