Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй
Нэгдсэн үндэстний байгууллагаас жил бүрийн наймдугаар сарын 12-ны өдрийг “Олон улсын залуучуудын өдөр” хэмээн тэмдэглэдэг. Энэ жил залуучуудын тэмдэглэлт өдрөөр “Үе хоорондын эв санааны нэгдэл: Бүх насныханд ээлтэй ертөнцийг бий болгох нь” уриаг дэвшүүлээд байна. Энэ хүрээнд залуус Тогтвортой хөгжлийн зорилтыг биелүүлж, хөгжлийн гадуур хэнийг ч орхигдуулахгүйн тулд үе үеийнхэн эв нэгдэлтэйгээр, хамтрах шаардлагатайг онцолж байна.
Өнөөдрийн байдлаар, манай улсын нийт хүн амын 30 орчим хувийг 15-34 насны залуучууд эзэлж байна. Залуусын дунд ажилгүйдлийн түвшин 11,5 хувьтай байна.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас зарласан Залуучуудын хөдөлмөр эрхлэлттэй холбоотой статистик мэдээллийг хүргэж байна.