Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Уламбаярын Нямхүү Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макронд долоодугаар сарын 22-ны өдөр Итгэмжлэх жуух бичгээ барив.
Элчин сайд У.Нямхүү Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн мэндчилгээг Ерөнхийлөгч Э.Макронд уламжилж, Монгол Улс Бүгд Найрамдах Франц Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаанд хувь нэмэр оруулахын төлөө хүчин чармайлт гарган ажиллахаа илэрхийлэв.
Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Э.Макрон Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хариу мэндчилгээ дэвшүүлэв.
Эх сурвалж: ГХЯ