Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй
Зах, худалдааны төвүүдэд нэг килограмм нь 4000 төгрөг хүрээд байсан төмсний үнэ буурсан тухай Шударга Өрсөлдөөн Хэрэглэгчийн Төлөө Газар /ШӨХТГ/ мэдээллээ.
Тодруулбал, өчигдөр Барс зах дээр Эрт ургацын төмс 10 тн буюу 250 шуудай төмс буусан байна.
Эрт ургацын төмс нэг килограмм нь:
- Барс зах дээр бөөний үнэ 2875₮,
- Жижиглэнгийн үнэ 3200₮,
- ЕМарт сүлжээ дэлгүүрээр кг-нь 2500₮-р борлуулагдаж байна.
Жил бүрийн долоон сард ногооны үнэ огцом өсдөг. Харин наймдугаар сард шинэ ургацын ногоо гарснаар нийлүүлэлт хэвийн болж, зах зээлийн зарчмаараа үнэ буурдаг. ШӨХТГ төмсний үнэ зах зээлийн зарчмаараа өссөн эсэхийг шалгаж, нийлүүлэлтийн хомсдол үүссэн гэж үзжээ.