Цэвэрлэх байгууламж, нефть боловсруулах үйлдвэр яаралтай барих, төсөв бүрдүүлэх гарц алтны татварыг нэмэх шаардлагыг холбогдох албан тушаалтнуудад хүргүүллээ.
О.Энхмаа “Монгол улсад шударга ёсыг тогтоохын тулд авилгатай тэмцэх газарт есөн удаа гомдол гаргуулан, зургаан удаагийн хэрэг үүсгэсэн бөгөөд үүнээс нийслэлийн прокурорын газраас таван хэргийг нь хааж, нэг хэргийг шүүхэд шийлжүүлэхгүй байгаа асуудлаар Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхныг тулган шаардаж байна.
Учир нь яаралтай шударга ёсыг тогтоож, шүүхэд шилжүүлж, эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн онцгой бүсийг хамгаалах, хуулийн хэлэлцүүлэг хийх, ард түмний эрх ашгийг зөрчиж, эрх мэдэлтнүүд албан тушаалаа урвуулан ашиглаж, улсад маш их хор хохирол учруулж байна.
Мөн У.Хүрэлсүх сайд байхдаа Хятадаас авсан нэг их наяд төгрөгийн санхүүжилтыг шалгуулж, цэвэрлэх байгууламжийг яагаад ашиглалтад оруулахгүй байна, явц нь хэдэн хувийн биелэлттэй байгаа асуудлаар АТГ-д 2021 оны есдүгээр сарын 24-нд гомдол гаргаж, хэрэг үүсгэсэн. Нийслэлийн прокурорын газраас энэ хэргийг хаасан.
Нэг талд ажиллаж байгаа прокуроруудыг шүүмжилж, Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан дарга яаралтай арга хэмжээ авч ёс зүйгүй, шударга ёсыг уландаа гишгэж байгаа прокуроруудын үйлдлийг таслан зогсоож, шударга ёсыг хангаж ажиллахыг шаардаж байна.
Эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөж, Улаанбаатарын дөрвөн зүг найман зовхист цэвэрлэх байгууламжийн өмхий үнэр үнэртсээр байгаа нь ард түмний эрүүл мэндэд ноцтой хохирол учруулж байна” гэлээ.