Хятадын технологийн аварга Байду компани өөрийн автомат жолоодлоготой такси үйлчилгээ болох Apollo Go-д нэгдэх дараагийн машинаа танилцууллаа. Энэ шинэ загвар болох Apollo RT6 нь 20 жилийн туршлагатай жолоочийн замын ур чадварыг эзэмшсэн гэнэ.
Хятадын зохицуулалтын дагуу автомат жолоодлоготой машинууд нь аюулгүй жолоочийг байлцуулах шаардлагатай хэвээр байгаа юм.
Гэвч нэг өдөр RT6-ийн салдаг жолооны хүрдийг нэмэлт суудал, автомат машин, ширээ эсвэл тоглоомын консолоор сольж болно гэж Байду компани танилцуугынхаа үеэр мэдэгдсэн байна.
Apollo RT6 нэг бүр нь 250,000 юанийн үнэтэй байх бөгөөд энэ нь өмнөх загваруудаас хамаагүй хямд гэсэн үг юм.
Байду компанийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Робин Ли жил бүр зохион байгуулдаг технологийн бага хурал дээр "Энэхүү асар их зардлыг бууруулснаар Хятад даяар хэдэн арван мянган автоматжуулсан машин байрлуулах боломжтой болно" гэжээ.
"Бид робот таксигаар явах нь өнөөдрийн таксины зардлын тал хувь болох ирээдүй рүү явж байгаа гэсэн үг” хэмээн Робин Ли онцоллоо.
Baidu нь RT6 нь 38 мэдрэгчтэй. Тодруулбал:
Найман гэрлийн болон зайны (Lidar) мэдрэгч
Нэг нь 6 мм инч долгионы радар
12 хэт авианы мэдрэгч
12 камертай аж.
Байду компанийн мэдээлснээр 2020 онд Хятадын Шэньжэнь, Шанхай, Бээжин зэрэг 10 хотод туршилтын журмаар ажилладаг робот такси үйлчилгээ нь эхэлснээс хойш нэг сая гаруй удаа зорчсон байна.
Эх сурвалж: BBC News