Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Оросын Холбооны Улсын Засгийн газар коронавируст халдвар /Ковид-19/ цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан хилийн авто замын боомтоор нэвтрэх гадаадын иргэдийн зорчих хөдөлгөөнд тогтоосон хязгаарлалтаа энэ сарын 15-ны өдөр цуцлав.
Ингэснээр Монгол Улсын иргэд гуравдагч улстай хиллэсэн Оросын Холбооны Улсын хилийн олон улсын авто замын боомтоор тус улсад нэвтрэх боломжтой болж байна.
Оросын Холбооны Улс руу зорчих зорчигчид 48 цагийн дотор хамрагдсан бх-ПГУ шинжилгээний “сөрөг” хариуг орос эсвэл англи хэлээр орчуулсан байх шаардлага хэвээр мөрдөгдөж байгаа.